Халдвартай болгоныг Улаанбаатар руу тээвэрлэх шаардлагагүйг харууллаа

Завхан аймгийн Шилүүстэй суманд эмчлүүлж байгаа коронавирусийн халдвартайч зургаан иргэний хоёр нь эдгэрч, өчигдөр гэрийн тусгаарлалтад шилжжээ. Энэ нь ковид-19 халдварыг орон нутагт тэр дундаа сумын эмнэлэгт эмчилсэн анхны тохиолдол болов. Өөрөөр хэлбэл ковид-19-ийн халдвартай хүн бүрийг Улаанбаатар руу тээвэрлэх шаардлагагүйг Завхан аймгийн жишээ харууллаа.
Манай улсын төв, орон нутгийн эрүүл мэндийн салбар цар тахлын үед ажиллах бэлэн байдлыг хангасан гэдэг ч халдвартай иргэн бүрийг Улаанбаатар хот руу тээвэрлэсээр байгаа. Дорноговь, Ховд, Төв, Архангай зэрэг аймагт илэрсэн тохиолдлуудыг нийслэл рүү тээвэрлэж байсан бол Завхан аймагт орон нутагтаа эмчлэх нөөц боломж байгааг харуулж чадлаа.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ