Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд сэжигтэй тохиолдол илэрлээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатар хотоос ачаа тээвэрлэж очсон тус сумын иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Мөн ойрын харьцагчийн дөрвөн хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Тухайн иргэдийн PCR шинжилгээг Орхон аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төв рүү өнөөдөр илгээсэн байна. Хариу маргааш гарах аж.
Одоогоор Цэцэрлэг сумаас гарах орох хөдөлгөөнийг хязгаарлаж, Хөвсгөл аймгийн мэргэжлийн байгууллагууд ажиллаж буй аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ