Олон тоглогч бүхий дэлхийн улс төрийн зураглал

img

Дэлхийн улс төрийн зураглал  бол үндсэндээ асар том шатрын хөлөг юм. Гэсэн ч  ялгаатай нь нэг өрөгт зөвхөн хоёр тоглогч оролцдоггүй, оролцогчдын тоог гол тоглогчид өөрсдийн хүслээр тодорхойлдог юм. Тиймээс, хэрэв бид дэлхийн улс төрийн томоохон тоглогчдын тухай ярьж байгаа бол гол тоглогчид үргэлж олон хамтрагчидтай байдаг гэдгийг санаж байх нь зүйтэй. Хүйтэн дайны үеэрх АНУ, Зөвлөлт Холбоот Улсын хоорондын сөргөлдөөн нь “бусад оролцогч улсуудыг тоглоомоос гадуурх улсууд гэж үзэх нь туйлын буруу” гэх таамаглалыг баталсан. Гол "сөргөлдөөнүүд нь" Европт болсон ч гэлээ энэ нь ЗХУ болон АНУ шатрын хөлгийн бусад хэсгийг анхаардаггүй гэсэн үг огт биш юм.    

 

Ойрын үед Вашингтон шатрын хөлгийн нөгөө талд буй Монгол улсад ихээхэн анхаарч байна. Төрийн департаментын харьяа АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID) Монгол Улсын иргэний нийгмийн хөгжилд туслалцаа үзүүлж эхэлжээ. Тодруулбал, зургаан сарын өмнө USAID энэхүү хөгжлийн үйл хэрэгт 8 тэрбум 300 мянган төгрөгийн туслалцаа үзүүлсэн байна. Америкийн энэ тусламжийг Монголчууд их талархан хүлээн авав. Тухайн хөрөнгө оруулалт нь улсын бүрэн эрхт байдал, ардчилалд туслах албан ёсны зорилготой хөрөнгө оруулалт юм. Дашрамд дурдахад, USAID нь Монгол улсад нэг бус удаа санхүүгийн тусламж илгээж байжээ. 2004 оноос 2020 оныг дуустал Монгол Улс 342 тэрбум төгрөгийн тусламжийг тухайн агентлагаас авсан байдаг. Хуучин ЗХУ-ын  тхамтын ажиллагаат орнуудад иргэний нийгмийг хөгжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр нь USAID-ийн тусламжийн сангаас арав дахин их мөнгө зарцуулдаг байсныг Монгол улс одоог хүртэл мартах ёсгүй. Гэхдээ хамгийн чухал нь Монгол Улс АНУ-ын гол хоёр өрсөлдөгч болох Орос, Хятад улсын хооронд хавчигдан оршдог, харин ОХУ-ын хувьд Алс Дорнодын хамгийн чухал гол тоглогч нь болсон юм.      

 

1939 онд болсон Халхын голын байлдаанаас хойш  Монгол улс дэлхийн бөмбөрцгийн "тайван орон" байсаар ирсэн. Хойд хөршийн улс төрийн тогтолцоог хуулбарлаж ирсэн улс төрийн өөрчлөлтүүдийг эс тооцвол дэлхийн олон нийтийн хувьд манай улс оронд ямар нэгэн онцгой ач холбогдолтой зүйл болж байгаагүй юм байна. Магадгүй, 1967 онд умард хөрш БНХАУ-ын омголон байдлыг дарах зорилгоор манай улсад орж ирсэн зөвлөлтийн цэргүүд энэ нөхцөл байдлын шалтгаан нь байж болох юм. Зөвлөлт оросын цэргүүд манай улс оронд 1992 он хүртэл байсан.

 

 

Өнөө цагийн орчин үеийн Монгол Улс нь илүү нэр хүндтэй голлох дэлхийн улсуудын нэг болжээ. Монгол улс нь Беларусь, Иран, Афганистан гэх улсуудын хамт Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагчийн статустай байдаг. Энэ нь ирээдүйд Монгол улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болно гэсэн үг юм. Гэвч хэзээ бүрэн эрхт гишүүнээр элсэхийг хэлэхэд хэцүү юм. Энэ нь зөвхөн тус улсын эрх баригчдаас хамаарахгүй бөгөөд гол шийдвэрийг Шанхайн их наймын гишүүн орнуудын байр суурьнаас хамаарч гаргана. Гэхдээ одоогоор ШХАБ-ын улсуудын аль нь ч Монгол улсын эсрэг байдаггүй юм.

 

Мөн Монгол Улс нь Тусгаар тогтносон улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын (CIS)  ажиглагч улс бөгөөд одоогоор Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭБ) -ны орнуудтай татваргүй худалдааны дэглэм тогтоох чиглэлээр хамтран ажиллаж байна.

 

Энд тодруулахад, Монгол улс болон Оросын Холбооны Улсын удирдагчид Халтмаагийн Баттулга, Владимир Путин  нар байнгын найрсаг харилцаатай байдагийг  дурьдах нь зүйтэй. Хоёр улсын Ерөнхийлөгчид  зөвхөн утасаар харилцаад зогсохгүй харилцан албан ёсны айлчлал хийдэг. Тодруулбал, Оросын ерөнхийлөгч 2019 оны 9-р сард Улаанбаатар хотод болсон Халх голын дайны Зөвлөлт-Монголын цэргүүд япончуудыг ялсаны 80 жилийн ойг  тэмдэглэх арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсон.  Баттулга, Путин нар нь олон дээд хэмжээний уулзалт, форумын үеэр уулзаж байдаг. Ялангуяа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт, Дорнын эдийн засгийн форумын үеэр уулзсан байдаг юм.

 

Үүнээс үзэхэд Орос-Монгол улсууд дипломат харилцаандаа онцгой анхаарч байгаа нь харагдаж байна. Үүний тод жишээ бол Орос Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан "Орос-Монголын харилцаа- эхэн үеэс өнөөг хүртэл" гэх олон улсын томоохон хурал  болсон билээ. Энэхүү арга хэмжээ энэ оны 2-р сард Ерөнхийлөгчийн академи - RANEPA-д болсон. Чуулганд Монголын тэргүүлэх эрдэмтэд, эдийн засагчид, улс төр судлаачид, түүхчдээс гадна ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Азизов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дуламсүрэнгийн Даваа нар оролцсон байдаг. Энэхүү хурлаар ойрын үеийн хамтын ажиллагаа, найрсаг харилцаа түүнчлэн эдийн засаг, улс төр, соёлын харилцааг цаашид хөгжүүлэхэд анхаарлаа хандуулах нь энэ хурлын гол сэдэв болсон байна.

 

Эдгээрээс дүгнэхэд, Монгол Улс нь Орос болон Евразийн орнуудтай тогтоосон нягт харилцаа холбоо нь тус улсыг дэлхийн геополитикийн орон зайд чухал тоглогч болгож байгааг анхаарч үзэх нь зөв юм.

 

Б.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ