Өнөөдөр 41 цэгээр 19793 хүнийг дархлаажуулна

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.16/ хийлээ. 

 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа:

 

-Гуравдугаар сарын 15-ны 21 цагийн байдлаар нийслэл хотод нийт 40 цэгээр 74 багийн 561 ажилтан 13381 хүнийг дархлаажуулалтд хамруулжээ. Ингэснээр нийслэлийн хэмжээнд нийт 126449 хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна. Энэ нь зорилтод бүлгийн 6 хувийг эзэлж байна. Өнөөдөр 41 цэгт 95 багийн 671 ажилтан 19793 хүнийг дархлаажуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. 

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу вакцины тоо хэмжээнд тааруулан дархлаажуулалтад хамруулах хүмүүсээ эрэмбэлж ангилдаг. Тодруулбал, 

 

  • Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд
  • Халдварын хариу арга хэмжээнд оролцож байгаа бусад салбарын алба хаагчид
  • Халдварт өртөж, хүндрэх эрсдэлтэй насны бүлгийн хүн ам буюу 50-64 насныхан
  • Боловсролын салбарын алба хаагчид гэх зэрэг ажилчдыг эрэмбэлж вакцинжуулж байна. 

 

Одоогийн байдлаар эмч, ажилчдын 96 хувийг дархлаажуулалтад хамруулсан. Мөн хариу арга хэмжээнд ажиллаж байгаа бусад салбарын алба хаагчдын 98 хувь, боловсролын байгууллагын багш, ажилчдын 48 хувийг вакцинжуулсан. 

 

Монгол улс насанд хүрсэн хүн амаа дархлаажуулсан үзүүлэлтээрээ дэлхийд 17 дугаар байранд жагсаж байна. 

 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ