Эрдэмтэд: COVID-19-ийн үед үнэрлэх мэдрэмжээ алдах нь сайны дохио

img

Коронавирусийн халдвар авсан ихэнх өвчтөнд үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдах шинж тэмдэг илэрч байгаа талаарх мэдээлэл халдвар анх тархсан үеэс эхлээд л гарч байсан. Харин энэ шинж тэмдэг нь сайны дохио гэж эрдэмтэд мэдэгджээ. 

 

Тодруулбал, өвчтөнүүд үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдах шинж тэмдэгтэй байвал халдварыг хөнгөн давна гэдгийг илтгэдэг гэсэн дүгнэлтийг Мадридын их сургууль болон Сан-Карлосын эмнэлгийн мэргэжилтнүүд хийжээ. Тэдний үзэж байгаагаар "аносми" буюу үнэрлэх мэдрэмжээ алдах шинж тэмдэг нь дархлааны хариу сайн байгааг илтгэдэг гэнэ. 

 

Түүнчлэн үнэрлэх, амтлах мэдрэмж алдагдах шинж тэмдэг ихэвчлэн эмэгтэйчүүдэд, мөн 65-аас доош насныхан болон зүрх судас, мэдрэл, хавдрын өвчинтэй хүмүүст илүүтэй ажиглагдаж байгаа  аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энгийн ханиад ч тэгдэг шүү дээ
2021-03-16