ХҮН-ын улс төрийн мэдрэмж

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байгалийн гамшигт нэрвэгдэж, есөн хүн амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсон. Иргэдийн амь настай холбоотой энэ асуудалд төр засаг болоод эрх баригч нам ач холбогдол өгсөнгүй. Мэргэжлийн байгууллагууд үйл явдлыг мэдээлэхээс цааш хэтэрсэнгүй. Харин Хөдөлмөрийн Үндэсний намаас амь насаа алдсан иргэдийн гэр бүлд эмгэнэл илэрхийллээ. Тус нам Монгол Улсад иргэн нь чухал гэдгийг онцолжээ. Мөн болзошгүй гамшигт явдлын үед мэргэжлийн байгууллага, орон нутгийн уялдаа холбоо сул байгааг дурджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ