Вакцины эхний тунгийн дараа халдвар авсан тохиолдол бүртгэгджээ

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 126 449 хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна. Харин эхний тун вакцин хийлгэсний дараа ковид-19-ийн халдвар авсан тохиолдол бүртгэгдсэнийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Тархвал судлаач Ц.Даваажав ярилцлагадаа дурджээ.
Тэрбээр "Синофарм вакцин 28 хоногийн интервалтай. Эхний тунг хийлгэснээс хойш хоёр дахь тунг хийлгэх хүртэл иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан маск зүүж, гараа ариутган, хүн хоорондын зайг баримталж, олон нийтийн газарт зорчихгүй байх дэглэмээ ягштал биелүүлэх хэрэгтэй байна. Тэгж байж хоёрдугаар тунгаа хийлгэснээр тэр хүнд бүрэн дархлаа тогтоно. Үүнийг онцгойлон хэлэхийн учир нь эхний тунгаа тариулсны дараа халдвар авсан тохиолдлууд бүртгэгдэж байна. Иймд иргэн бүр эрүүл мэнддээ хариуцлагатай хандаж, дархлаажуулалтын үр дүнгээ үзэхийг уриалж байна" хэмээн ярьжээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ