Японы Ерөнхий сайд АНУ-д айлчлах бэлтгэл болгон вакцин тариулжээ

img

Японы Ерөнхий сайд Ёсихидэ Суга Америкийн Пфайзер вакцины эхний тунг тариулсан талаар Коидо агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Японы Засгийн газрын тэргүүн ард түмэндээ вакцин аюулгүй гэдгийг харуулах үүднээс сэтгүүлчдийг байлцуулан коронавирусээс сэргийлэх тарилга хийлгүүлсэн байна. Түүнийг ийнхүү вакцин тариулах болсон нь АНУ-д дөрөвдүгээр сард айлчлал хийж, Жо Байдентай уулзахаар төлөвлөж байгаатай нь холбоотой аж. Үүнээс өмнө Ёсихидэ Суга 65-аас дээш насныхныг вакцинд хамруулах хөтөлбөр эхлэхээр урьдчилан сэргийлэх тарилга тариулахаар төлөвлөж байжээ.

 

Энд дуулгахад, Японд Америкийн Пфайзер вакциныг ашиглан дархлаажуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ үеэр вакцины гаж нөлөө гарсан тохиолдол бүртгэгдсэнээс болж иргэдийн дунд болгоомжлол үүссэн гэнэ. Энэ вакциныг тариулсны дараа биеэр тууралт гарах, дотор муухайрах, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрсэн байна. Харин энэ нь айж сандрах шалтгаан биш гэж Японы эмч нар мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ