Орхон аймгаас 17.00 цагаас хойш Улаанбаатарыг зоривол хээр хонох эрсдэлтэй

Орхон аймгийн Цагдаагийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Цар тахлын дэгдэлт өндөр байгаатай холбогдуулан Улаанбаатар хотод 23:00-06.00 цаг хүртэл нийслэлийн хэмжээнд тэг зогсолт хийж эхлээд байна. Үүнтэй уялдуулаад 17:00 цагаас хойш Улаанбаатар хотын чиглэлд Орхон аймгаас автомашины хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй, хязгаарлах болсныг тухайн аймгийн цагдаагийн газраас албан ёсоор мэдэгдлээ.
Эрдэнэтээс 17:00 цагаас хойш гарсан машин 23:00 цагт эхлэх 0 зогсолтоос өмнө Улаанбаатарт нэвтрэх боломжгүй, очиж амжихгүй тохиолдолд гадаа хонох эрсдэлтэй тул Орхон аймгийн Цагдаагийн газраас дээрх зохицуулалтыг хийжээ.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ