Баянзүрх: Эрт мэдээлэл авсан иргэд гэрээсээ гараад явчихдаг тул гэнэт хөл хорио тогтоолоо

img

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд өнөөдөр /2021.03.17/ өглөөний 06.00 цагаас хөл хорио тогтоолоо. 

 

Баянзүрх дүүргийн Онцгой комисс дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ирсэн заавар, зөвлөмжийн дагуу энэ сарын 17-ны өдрийн 06:00 цагаас 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжүүлжээ. Хязгаарлалт тогтоосон хугацаанд дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн хорооны иргэдийг шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйтгэл хийж, 50-65 насны иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн байна. 

 

Баянзүрх дүүргийн 26 хороо 31 мянган иргэн, 11 мянга 800 гаруй өрхтэй аж.  Тус хороонд оршин суугчид урьдчилан мэдэгдэлгүй гэнэт хөл хорио тогтоосонд бухимдалтай хандаж байна. Үүнд Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх "Өнгөрсөн хугацаанд хөл хорио тогтоож хэд хэдэн удаагийн шинжилгээг хийж байсан. Энэ хугацаанд иргэд эрт мэдээлэл авахаар хаягийн шилжилт хийх, гэрээсээ гарч явах тохиолдол ажиглагдаж байсан учраас орой хязгаарлалт тогтоох зайлшгүй шаардлага гарсан" гэв.

 

Баянзүрх дүүргийн хэмжээнд коронавирусийн 1241 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өчигдөр /2021.03.176/ 63 тохиолдол шинээр нэмэгджээ. Хөл хорионы хугацаанд 18 насанд хүрсэн бүх иргэнийг шинжилгээнд хамруулах аж. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

маш зөвөө
2021-03-17
Zochin:
26 р хорооны дарга Отгонбаатар маш сайн ажлаа мэдэж хийдэг залуу шүү дээ. Яагаад халж байгааг ойлгосонгүй.
2021-03-17
zochin:
26-r horoonii dargiig genet shono doloor solij halsan ni ymar uchirtain be? henii ch medku tanihgui neg zaluug tomilchihson bn buhimdaltai bn horoon darga butsaaj dargaar ajiluulmaar bn ?????
2021-03-17