“БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг дарга ажлаа өгөх хүсэлт гаргасан"

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хөдөлгөөний хязгаарлалт тогтоох үеэр тус хорооны Засаг даргыг хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл цацагдаад байна.
Энэ талаар тус хорооны Засаг даргын албыг түр орлон гүйцэтгэгч О.Түвшингээс тодруулахад “Засаг дарга Г.Отгонбаатар уржигдар буюу гурав хоногийн өмнө ажлаа өгөх хүсэлтээ өгсөн. Одоогоор түүнтэй холбогдох боломжгүй байна” гэв.
Харин дүүргийн Онцгой комиссоос “Хорооны засаг дарга өөрөө ажлаасаа гарах хүсэлтээ өгсөн юм байна. Дүүргийн Онцгой комиссын удирдлагууд хөл хорио тогтоохоор орой 22.00 цагт цугларч хуралдсан. Энэ үеэр түүний ажлаа өгөх хүсэлтээ өгснийг мэдээгүй, өглөө ажилдаа ирээд мэдсэн. Одоогоор ажлаа өгөх хүсэлтийг хүлээн аваагүй байна” гэж мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ