“ХӨСҮТ-ийн ажилтан нөхрийн шинжилгээг эхнэрээс авч маш ноцтой зөрчил гаргасан”

ХӨСҮТ-ийн коронавирусийн шинжилгээ авч буй ажилчид өөр хүний сорьцод шинжилгээ хийх зэргээр маш ноцтой зөрчил гаргаж байгаа талаар Шадар сайд С.Амарсайхан мэдэгдлээ.
Тэрбээр "ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа өөр хүний өмнөөс шинжилгээ авдаг. Нөхрийнхөө өмнөөс эхнэр нь шинжилгээ өгсөн. Гэтэл нөхөр нь зүгээр гээд хөдөө яваад байдаг. Эхнэр нь хоёр, гурван удаа шинжилгээ өгөөд хариу нь эерэг гарсан. Ингээд ойрын хавьтлаа хөөж байтал жинхэнэ батлагдсан тохиолдол сөрөг гараад батлагдаагүй тохиолдол эерэг гараад байдаг. Энэ бол ХӨСҮТ-ийн маш олон ноцтой асуудлуудын нэг” гэв.
Энэ мэт хариуцлагатай ажилчдын хариуцлагагүй үйлдлийн улмаас тархалтын эрсдэл буурахгүй байгааг Шадар сайд онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ