Нийслэлийн хэмжээнд нийт 139 636 хүнийг вакцины эхний тунд хамруулжээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.17/ хийлээ. 

 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: 

 

-Нийслэлд вакцинжуулах үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу  хэвийн үргэлжилж байна. Дархлаажуулалтын 41 цэгт 95 багийн 680 эмч, мэргэжилтэн ажиллаж гуравдугаар сарын 16-нд 13186 хүнийг вакцинжуулжээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт 139 636 хүнийг вакцины эхний тунд хамруулаад байна. Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүст  ноцтой хүнд урвал бүртгэгдээгүй. Вакцины зааварт тусгагдсан хөнгөн хэвийн  урвал илэрч байна. Төлөвлөгөөний дагуу эхний ээлжид төрийн болон хувийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэн, үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулах шаардлагатай төрийн болон бусад байгууллагуудын алба хаагчдыг вакцинжуулалтад  хамруулсан. Энэ долоо хоногоос эхлэн 50-64 насны иргэдээ зарлагдсан цэгүүдэд дархлаажуулж байна. Өнөөдөр нийслэлийн 41 цэгт 97 багийн 671 эмч мэргэжилтэн вакцинжуулалтыг зохион байгуулж байгаа. 

 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ