Эмч, мэргэжилтнүүдийн 73 хувийг вакцинжуулжээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.17/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма, ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн нарын албаны хүмүүс оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Эмч, ажилчдын хэдэн хувийг вакцинжуулалтад хамруулсан бэ?

 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:

 

-Халдварын нөхцөл байдалтай уялдуулан нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдийн 73 хувийг вакцинжуулжээ. Зарим эмч нар халдварын голомтод ажиллаж байгаа бөгөөд тухайн эмч нарыг зохион байгуулалттай вакцинжуулна. 

 

Жирэмсэн байснаа мэдэлгүй вакцинд хийлгэжээ. Эх, урагт нөлөөлөх үү? 

 

-Эдгээр вакцинууд богино хугацаанд гаргаж авсан учир дэлхий нийт судалж байна. Бидний хэрэглэж байгаа вакциныг жирэмсэн байхдаа хийлгэхгүй байхыг зөвлөж байгаа. Магадгүй жирэмсэн гэдгээ мэдэлгүй хийлгэсэн тохиолдолд эх болон урагт нөлөөлнө гэсэн судалгаа байхгүй байна. Тиймээс эмчтэй зөвлөлдөж байгаад вакцинд хамрагдаарай. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ