Маргааш баярын хурал, цэцэг өргөх ёслол болохгүй

img

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цар тахлын халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод гамшгийн үеийн гуравдугаар түвшинд 14 хоногийн хугацаатай шилжүүлсэн.

 

Энэ цаг үед “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд баярын үеэр зохион байгуулагдах ажлуудын талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэгээс тодруулахад "Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабаас зохион байгуулахаар төлөвлөж байсан орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын хурал, нэгдсэн тооллого, цэцэг өргөх ёслолын ажиллагаа, 2020 онд үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулах ёслолын арга хэмжээг энэ сарын 28-ны өдрөөс хойших хугацаанд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Уг баярын арга хэмжээний хугацааг тухайн үед дахин зарлаж, олон нийтэд хүргэх болно" гэв.

 

Хэдийгээр дээрх ажил, арга хэмжээнүүд хойшлогдоод байгаа ч маргааш буюу  “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, буулгах ёслол болон ёслолын буудлагыг тус тус зохион байгуулах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Архангайхүү:
Монгол Улсын Зэвсэгт хүчин хэзээ бий болж хүчирхэгжсэн юм бэ ? Юун 100 жил ? Чингисийн Монгол Улс цэрэг дайчидгүй, армигүйгээр дэлхийн талыг сөхруулсэн хэрэг үү, дарганцарууд аа ?
2021-03-17