"Рапид харш" хотхонд хязгаарлалтын дэглэм тогтоолоо

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапид харш” хотхонд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өглөөний 06:00 цагаас эхлэн 72 цаг хүртэлх хугацаатай хэсэгчилсэн хязгаарлалт тогтоох дүүргийн Засаг даргын захирамж гарчээ.
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт коронавируст халдварын нийт 506 халдвар батлагдаад байна. Үүний 36 тохиолдол "Рапид харш" хотхоны найман байрны найман орцонд бүртгэгджээ. Сүүлийн долоон хоногийн хоногт 36 тохиолдлын 50 хувь нь бүртгэгдсэн учраас хэсэгчилсэн хязгаарлалтад оруулж 4300 иргэнийг PCR шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн байна.
Тус дүүргийн Онцгой комиссоос өнөөдөр 02.35 цагт мэдээлэл хийж хязгаарлалтын хугацаанд хүнсний дэлгүүрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулахгүй гэдгийг мэдээллээ.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ