Эстони өндөр албан тушаалтнуудыг вакцинжуулахаа зогсоолоо

Эстонид өндөр албан тушаалтнуудыг вакцинжуулах ажлыг зогсоосон талаар Delfi мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр коронавирусээс сэргийлэх вакцин хангалтгүйн улмаас ийнхүү улс төрчид, албан тушаалтныг вакцинд хамруулахаа зогсоосон байна.
Эстонийн Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр Эстонид төлөвлөж байснаас бага хэмжээний вакцин нийлүүлэгджээ. Гэхдээ энэ асуудал тодорхой болохоос өмнө улс төрчид болон төрийн зүтгэлтнүүдийг вакцинжуулахаа зогсоох шийдвэр гаргасан гэж онцолсон байна.
Хэвлэлүүдийн мэдээлснээр, Эстонийн Засгийн газар болон парламентын гишүүдийг өдгөө ихээхэн асуудал дагуулаад байгаа АстраЗенека вакцинаар тарихаар төлөвлөж байжээ. Энэ вакцин цусны бүлэгнэл үүсгэсэн тохиолдол удаа дараа гарсны улмаас Европын олон орон АстраЗенека компанийн вакциныг ашиглахаа түр зогсоогоод байгаа юм. Харин Эстони улсад АстраЗенека вазцин тариулсны дараа цусны бүлэгнэл үүссэн хоёр ч тохиолдол бүртгэгдсэн ч энэ улс АстраЗенека вакцинаас татгалзахгүй, тэр бүү хэл ЕХ-ны бусад орнууд энэ вакциныг ашиглахгүй бол тэдний татгалзсан вакциныг авахад бэлэн гэж мэдэгдэж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ