ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байна

10:25 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан БШУ-ны сайдаар томилогдсон. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбатыг сонгохоор байнгын хороо дэмжсэн байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Төрд ажиллаж байгаа албан хаагчид үүргээ умартаж байна. "Эрдэнэт"-ийн 49 хувь, "Оюутолгой", Нөхөр С.Батболдтой холбоотой асуудлыг хэлэлцэх хэрэгтэй гэлээ. Нэр дэвшигч Ж.Мөнхбат:
-Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийг хэрэгжүүлж ажиллах ёстой. "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой өмнө нь илэрхийлж байсан байр суурь хэвээрээ байгаа. Дубайн гэрээний асуудалд ч өмнөх байр суурь хэвээрээ байгаа.
Ийнхүү хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбатыг сонгохыг дэмжив.
УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байна
10:10 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал хэлдэг. УИХ-ын шинэ дэгээр гишүүд чуулганы хуралдаан болох өмнөх өдрийн 17.00 хүртэл горимын санал хэлэх гишүүд УИХ-ын даргад бүртгүүлэх заалттай болсон байна. Үүнийг УИХ-ын дарга онцлох хэлээд хэлэлцэх асуудалдаа орлоо. Тэрбээр Монгол Улсын Зэвсэг хүчний 100 жилийн ойн мэнд дэвшүүлэв.
УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байна. Ингээд байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ