COVID-19 халдвар аваад эдгэрсэн хүнд ханиад, томуу эрүүл мэндэд нь эрсдэл учруулна

Коронавирусийн халдварын хүнд хэлбэрээр өвдөөд эдгэрсэн хүн цаашдаа ханиад томуу тусвал эрүүл мэндэд нь урьдчилан таамаглах аргагүй нөлөө үзүүлж магадгүй гэнэ. Энэ талаар Оросын И.И.Мечниковын нэрэмжит вакцин, ийлдсийн эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний удирдагч, Оросын ШУА-ийн академич, вирус судлаач Виталий Зверев өгүүлснийг РИА Новости дамжууллаа.
"Аливаа өвчин туссаны дараа өөр нэг өвчин тусахад түүнийг хүнд хүлээж авдаг. Ханиад томууны дараа тухайн хүн өөр нэг халдвар авбал мөн л хүнд өвдөнө. Учир нь дархлааны систем болон хүний бие организмд ирэх ачаалал маш өндөр байдаг" хэмээн тэрбээр ярьжээ.
Зверевийн өгүүлснээр, томууны вакцин тариулсан хүмүүс хөнгөн хэлбэрээр өвддөг гэнэ. Аливаа вакцин өвчнөөс 100 хувь хамгаалах баталгаа өгдөггүй гэдгийг тэрбээр онцлоод коронавирусийн цар тахлын өмнө томууны вакцин хийлгүүлсэн нэг ч хүн нас бараагүй гэдгийг цохон тэмдэглэжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ