ВИДЕО: Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөлөө

12.30 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааанаар Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөлөө. Ийнхүү тангараг өргөснөөр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрх хэрэгжиж эхэлж байна.
Ийнхүү энэ парламент 75 суудалтайгаар бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Ирэх 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойрогт УИХ-ын нөхөн сонгууль явагдах юм.
Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөхөөс татгалзаж болохгүй юу
12.20 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцээд дэмжсэнгүй. Дараагааар нь Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслол болох юм. Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга:
-Ж.Эрдэнэбатыг яаран сандран томилох хэрэг байна уу. Өмнөх 2013 оны УИХ ч тал хувь нь гэмт хэрэгтэн байсан. Тиймээс Ж.Эрдэнэбат тангарагаа хүлээж болохгүй юу. Мэдээллээс хараад байхад албан тушаалаа урвуулан ашигласан. Үүн дээр хэрэг үүсгэсэн. Тодорхой хэмжээнд шалгуулсан. Одоогоор миний ойлгож байгаагаар хэрэг мөрдөн байцаах шатанд явж байгаа. Ерөнхий сайд болонгуутаа газрын баялгын лицензийг өөрөө өөртөө газрын үсэг зураад аваад байх боломжтой болох нь. УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганы нээлт дээр үг хэлсэн. Хэлсэн үгтэй чинь Ж.Эрдэнэбатын тангараг өргөх ёслол уялдаж байна уу. Коронагаар улстөрчихөө больё гэж яриад салсан. Тангараг өргөх ёслолын ажлаасаа Ж.Эрдэнэбат өөрөө татгалзаж болохгүй юу. Шүүхийн тухай хуулиар гуравдугаар сарын нэгнээс Ерөнхий сайд АТГ-ыг өөртөө авсан гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-УИХ-ын сонгуулийн үеэр бүрэн эрх нь хэрэгжиж байгаа УИХ-ын гишүүнийг цагдан хорьсон нь хууль зөрчсөн гэдгийг тухайн үед хэлж байлаа. УИХ-ын гишүүний бүрэн эрх нь төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлнэ гэж заасан. Анхдугаар чуулганы нээлтийн хуралдаанд оролцож чадаагүй гишүүн өөрийн оролцсон хуралдаандаа тангараг өргөнө. Гишүүд үг хэлэхгүй гэлээ.
Ийнхүү тангараг өргөх ёслол эхэллээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ