Вакцинжуулалт хийгдсэнээр иргэд тайвширч болохгүй

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.18/ хийлээ. Хэвлэлийн хуралд доктор А.Амбасэлмаа оролцож, зөвлөмж хүргэлээ. Тэрбээр, 

 

Манай улс олон улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, өөрийн улс орны нөхцөл байдалд тохирсон хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн. Өнөөдөр нийслэлийн хүн амын дунд халдвар өргөн хүрээтэй тархсан байна. Энэ үед авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ төлөвлөж ажиллах ёстой. Нөхцөл байдалд тохируулсан хариу арга хэмжээг зохион байгуулах стратеги бий. Хариу арга хэмжээ буюу голомтын өргөжүүлсэн тандалтыг зохион байгуулахын тулд

 

  • Нутаг дэвсгэрийн хүн амын дунд илрүүлэг хийх 

  • Халдвар гарсан байр орон сууцанд ариутгал хийх 

  • Дархлаажуулах 

  • Нийгмийн эрүүл мэндийн сурталчилгаа хийх гэсэн иж бүрэн хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй. Цаашид ч энэ арга хэмжээг өргөжүүлж явна. 

 

Нийслэлийн хэд хэдэн дүүрэгт халдварын эрсдэл өндөр байна. Эрсдэл их байгаа газар хариу арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Тухайлбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороонд сүүлийн 14 хоногт 36 байранд 54 тохиолдол бүртгэгдсэн. Тохиолдлуудын ойрын хавьтал 200 гаруй хүн байна.

 

Сүүлийн үед халдвар  нэмэгдсэнтэй холбоотойгоор нэг хүний ард 3-4 хүн халдвар авах эрсдэлтэй. Ойрын хавьтлуудын 20 гаруй хувь нь халдварт өртөж байна. Тиймээс тухайн нутаг дэвсгэрт голомтын өргөжүүлсэн тандалт судалгааг зохион байгуулж байна. Баянзүрх дүүргийн иргэд идэвхтэй оролцож байгаа. Өчигдрийн байдлаар нийт шинжилгээнд хамрагдах ёстой байсан хүн амын 60 хувь нь хамрагджээ. Мөн 26 дугаар хорооны зарим орон сууц, гудамж, хороололд халдваргүйтгэл хийнэ. Мөн 50-65 насны хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дархлаажуулна. 

 

Өнөөдөр ХУД-ийн 15 дугаар хорооны хэсэгчилсэн нутаг дэвсгэрт өргөжүүлсэн тандалт зохион байгуулж байна. Энэ нь халдварын тархалт нэмэгдсэн үед хэсэгчилсэн хөл хорио тогтоож, халдварыг бууруулах зорилгоор зохион байгуулж байгаа арга хэмжээ гэдгийг ойлгоорой. 

 

Вакцинжуулалт эхэлсэнтэй холбоотойгоор иргэд тайвширч байна. Вакцин, нийгмийн эрүүл мэндийн бусад арга хэмжээнүүдийг хослуулж байж цар тахлаас сэргийлнэ гэлээ. 

 

М.Насан 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бодох л бодол:
Ямарч улс орон мэргэжилтнүүдийн судалгаа дүгнэлтэд тулгуулж төр шийдвэрээ аргадаг,Тэр шийдвэрийг нь иргэд нь биелүүлэх учиртай. Ерөнхийлөгч,ерөнхий сайд,сайд гишүүн болчилсон л бүхийг шийдэнэ гэж та нар шиг тэнэтдэггүй юмаа. ЭМЯ-аас ирүүлсэн дүгнэл,саналыг харгалзан хорио цээрийн дэглэмээ шат ахулсан гэж Амарсайханыг хариулхад ЭМЯ нь том уу?Улсын онцгой байдлын комииссын дарга,шадар сайд та том уу?гэж асууж байгаа МАН-ын махан толгойтыг яалтай нь билээ.
2021-03-18
Худлаа хуцахаа байчихгүй юу! Баярлалаа!
2021-03-18