Вакцин хийлгэсэн ч халдварт өртвөл дараагийн тунг хийхгүй

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.18/ хийлээ.  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа, ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Вакцин хийлгэсэнийхээ дараа халдвар өртсөн хүнд ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ? Вакцины дараагийн тунгаа хэзээ хийлгэх вэ?

 

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа: 

 

-Вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авсан. Гэхдээ тухайн хүмүүс вакцины бүтэн тунгаа хийлгээгүй, дархлаа бүрэн тогтоогүй байгаа үед халдвар хамгааллын дэглэмээ бууруулсан учраас халдварт өртсөн. Коронавирусийн эсрэг зохих эмчилгээг  ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт хийж байгаа. Вакцины эхний тунг хийлгэснээс хойш халдварт өртсөн хүмүүст дараагийн тунг хийхгүй. Тухайн хүнийг бүрэн эдгэрсэнээс нь  хойш найман сарын дараа эхний тунг хийнэ. Ингэхдээ вакцинаас нь шалтгаалж дараагийн тунг хийсний дараа бүрэн дархлаа тогтоно. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ