ШУУД: 18-аас доош насны иргэдэд вакцин хийхгүй

img

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар коронавирусийн халдварын тархалтын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийж гишүүдийн асуултад хариулж байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дархлаажуулалтын асуудалд хэрхэн хандаж байна вэ? Хүүхдүүдийг халдвараас хэрхэн сэргийлэх вэ? Яагаад Хятадын вакцин тариад байна вэ гэж иргэд асууж байна. 

 

Шадар сайд С.Амартүвшин: 

 

-Астразенека вакцин164 мянган тун орж ирсэн. Эхний ээлжинд хэдэн тун хийгээд байгаа. Аль болох татан авалттай холбоотой вакцинд хамруулж байна. 18-аас доош насны иргэдэд вакцин хийхгүй. Төлөвлөгөөний хүрээнд эхний тунг хийж байна. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ