Японд PCR шинжилгээний тоог 40 хувиар нэмэгдүүлнэ

Коронавирусийн шинэ штаммын халдваруудыг илрүүлэх зорилгоор хийж буй PCR шинжилгээний тоог 40 хувиар нэмэхээр төлөвлөж байгаа аж. Энэ талаар тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөрийн сайд Норихису Тамуру мэдэгдсэнийг NHK дамжуулжээ.
"Коронавирусийн шинэ хувилбаруудтай холбоотой арга хэмжээнүүдийн тухайд гэвэл бид PCR шинжилгээний тоог нэмэхээр болсон" хэмээн Норихису Тамуру мэдэгджээ.
Түүнчлэн тун удахгүй онц байдлын дэглэмийг цуцлах гэж байгаа нь "энгийн амьдралдаа эргэн орно гэсэн үг биш", Засгийн газар "вирусийн тархалттай тэмцэх ажлаа үргэлжлүүлнэ хэмээн тэрбээр онцолжээ.
Регнум агентлагийн мэдээлснээр, Японд онц байдлын дэглэм дууссан талаарх мэдэгдлийг тун удахгүй Японы Ерөнхий сайд Ёсихидэ Суга хийхэр төлөвлөж байгаа юм байна. Ингэснээр коронавирусийн улмаас авч хэрэгжүүлсэн хязгаарлалтууд гуравдугаар сарын 21-ний өдөр дуусгавар болох бөгөөд Засгийн газар эдгээр хоригийг үргэлжлүүлэн сунгахгүй гэсэн байр суурьтай байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ