Эверест рүү авирах эхний зөвшөөрлийг Бахрейны ханхүүд өгчээ

img

 

Дэлхийн хамгийн өндөр уул Эверест коронавирусийн цар тахал эхэлснээс хойш анх удаа жуулчдад нээлттэй болжээ. Энэ талаар ВВС агентлаг дамжуулсан байна. Эверест рүү авирахаар 300 гаруй хүн өргөдөл өгсөн бөгөөд энэ онд хамгийн анх энэ уул руу авирах хүн нь Бахрейны 30 настай ханхүү болох гэнэ. Тэрбээр Балбад бэлтгэл хийж байгаагийн дээр, ойрын үед дулаармагц уул руу авирах гэнэ.

 

Энд дуулгахад, дөрөвдүгээр сараас Эверест рүү уулчдыг авирахыг Балбын Засгийн газар зөвшөөрсөн юм. Өмнө нь коронавирусийн цар тахлын улмаас жилийн хугацаанд Эверест рүү уулчдыг авируулаагүй бөгөөд уулчдыг дахин хүлээн авах болсноо гуравдугаар сарын 11-нд зарлажээ.

 

Эверест рүү авирах хүсэлтэй уулчид Балбад ирэхдээ коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай байхын дээр ирснийхээ дараа долоо хоног тусгаарлалтад байх ёстой гэнэ. Энэ нь цар тахлын нөхцөлд халдварын дэгдэлтийг нэмэгдүүлэхээс сэргийлж байгаа хэрэг хэмээн Балбын Засгийн газар мэдэгдсэн байна. 

 

Балбад цар тахал эхэлснээс хойш 276 мянга гаруй халдварынх тохиолдол бүртгэгдсэнээс 272 мянга нь эдгэрч, 3014 хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ