ФОТО: Төрийн далбааг мандуулж, ёслолын буудлага хийв


Зэвсэгт хүчний Жанжин штабаас орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан арга хэмжээг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулав.
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс цар тахлын халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Улаанбаатар хотод гамшгийн үеийн гуравдугаар түвшинд 14 хоногийн хугацаатай шилжүүлсэн.
Үүнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабаас зохион байгуулахаар төлөвлөж байсан орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын хурал, нэгдсэн тооллого, цэцэг өргөх ёслол, энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулах ёслол зэрэг баярын арга хэмжээнүүдийг Засгийн газрын шийдвэрийн дагуу 3 дугаар сарын 28-ны өдрөөс хойших хугацаанд зохион байгуулахаар болсон юм.
Гэсэн хэдий ч түүхт их ойн өдөр буюу “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, ёслолын буудлага хийлээ. Энэхүү ёслолын арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр нарын албаны хүмүүс оролцов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ