Ж.Гүррагчаад Александр Невскийн одонг ирэх даваа гарагт гардуулна

img

 

Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, хошууч генерал, "Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, сансрын нисгэгч, Жүгдэрдэмидийн Гүррагчааг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж "ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Александр Невскийн одонгоор шагнахаар болсон талаар өмнө нь мэдээлсэн.

 

Шагналыг ОХУ-ын Төрийн дээд шагнал Александр Невскийн одонг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов ирэх даваа гарагт “Русский Дом в Улан-Баторе” (хуучнаар ОШУСТ)-д болох Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, монгол хүн сансарт ниссэний болон Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулсан “Хүн-эх дэлхий-сансрын уудам” сэдэвт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын үеэр гардуулахаар болжээ.

 

Ж.Гүррагчаа ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны монгол хүн болж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хошууч генерал юм уу. Армийн генерал биш гэхэд хурандаа генерал байх байсан даа. Сайхан эр шүү
2021-03-19
zochin:
ex opon ny xereldeed 1 sansaryn nisegchee matsan
2021-03-19
мундаг даруухан үлгэр дууриалал болсон хүн дээ бас оху баатар байхшүү
2021-03-18