ШУУД: Нийслэлийн 1 сая хүнд хүрэлцэхүйц вакциныг татан авахаар төлөвлөсөн

img

ШУУД: Засгийн газраас вакцинжуулалтын талаар мэдээлэл хийж байна. 

 

 

Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг "Ойрын хугацаанд буюу гурав, дөрөвдүгээр сард Спутник-V вакцины 300 мянган тунг хойд хөршөөс худалдан авах хугацаатай гэрээ хэлцэл хийгээд байна. БНХАУ-аас Синофарм үйлдвэрийн 900 мянган  тун вакцин дөрөвдүгээр сард орж ирнэ. АстраЗенека вакцины 97600 тун вакцин дөрөвдүгээр сарын сүүлээр орж ирнэ. АНУ-ын биотехнологийн "Pfizer" вакцины 25740 тун гуравдугаар сарын сүүлээр бууна. Энэ вакцин бага тун орж ирж байгаа нь эрхтэн шилжүүлсэн, хүнд өвчтэй хүмүүст хийх зөвлөмжийг ДЭМБ-аас өгч байгаа" гэж мэдээллээ.

 

Засгийн газраас Улаанбаатар хотын хүн амыг 3,4, 5 дугаар сард дархлаажуулж дуусахаар төлөвлөж байгааг мэдээлсэн. Ирэх хоёр сарын хугацаанд нийт 1 сая 600 мянган тун буюу нэг хүнд хоёр тун гэж тооцвол 800 гаруй мянган хүнийг дархлаажуулах вакциныг оруулж ирэхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл нийслэлийн насанд хүрсэн 1 сая хүнд хүрэлцэхүйц вакциныг татан авахаар төлөвлөсөн байна.

 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын насан дхүрсэн 168 мянга орчим хүн вакцинд хамрагджээ. Өөрөөр хэлбэл вакцинд хамрагдах ёстой зургаан хүн тутмын нэг нь вакцинд хамрагдсан байна. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ганзориг даргаа 65-аас дээшхи настангуудыг коронадуулаад бушуухан явуулчих уу, Та нар амардаа.
2021-03-18