Ерөнхий сайдад тарих хоёр дахь тунгийн хугацааг хойшлуулжээ

img

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сарын 22-ны өдөр "AstraZeneca" вакцины эхний тунг тариулсан.

 

Вакцины эхний тунг хийлгэснээс хойш 28 хоногийн дараа хоёрдахь тунг хийнэ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байсан. Ерөнхий сайдын вакцины хоёрдахь тунг энэ сарын 23-нд тарих байсан ч ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу хойшлуулжээ.

 

Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "AstraZeneca" вакцины хоёрдахь тунг гуравдугаар сарын 23-ны өдөр хийлгэх ёстой байсан. ДЭМБ-аас олон улсад гарч буй үр дүн бүхий судалгага явуулж, зөвлөмж ирүүлсэн. Үүнд 56 хоног буюу нийтдээ найман долоо хоногийн дараа эсвэл 12 долоо хоногийн дараах хугацаанд хоёрдахь тунг хийлгэвэл эхний тунгийн дархлаа тогтоох чадвар 60 биш 80 хүртэл хувьтай байна. Иймд дараагийн тунг найман долоо хоногийн дараагаас хийвэл илүү үр дүнтэй гэдэг зөвлөмж ирүүлсэн. Тиймээс манай улс "AstraZeneca" вакцины хоёрдахь тунг 56 хоногийн дараагаас хийх шийдвэрийг гаргаж олон нийтэд зарласан юм" гэв. 

 

Монгол Улсад вакцины хоёрдахь тунгаа хийлгэсэн хүн одоогоор байхгүй аж. 

 

Б.Итгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Туршилтын туулайхан кккк.
2021-03-22
sain zvils bishee.:
bushuu tuulai borvindoo baastai gedeg shig ene vaktsin ch dee. muu vr dvn gargaj magadgui dee..
2021-03-22
Ss:
HyTad ni deer baij ch medne shuudee. Hayatd hugjil devshleeree delhiid negd jagsah ni tsag hugatsaanii l asuudal bolson shuudee
2021-03-20
Нөөц нь дууссан байх аа
2021-03-18
Спутник захиалах боломжийг алдсан Анагаахын мэдлэг муутай юмнуудад хариуцлага хүлээлгэхгүй юм уу. Гуйлгачин байж том том ярьж байгаад аль ч үгүй боллоо.
2021-03-18