Хөвсгөл аймагт халдвартай хүний тоо гурваар нэмэгдэж, 10 боллоо

img

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд коронавирусын халдвар батлагдаж, нийт долоон хүн өвчлөөд буй. Тэднийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлэн эмчилж буй юм. Тэгвэл өнөөдөр Цэцэрлэг суманд дахин гурван хүний шинжилгээний хариу эерэг гарч, батлагджээ. Ингэснээр тус аймагт 10 хүн ковид-19-ийн халдвартай болох нь батлагдаж байна. Шинээр илэрсэн гурван хүнийг Цэцэрлэг сумын эмнэлэгт эмчлэхээр ярилцаж байгаа аж.  Яг одоо сумын онцгой комисс хуралдаж байна. Халдвартай хүмүүсийн биеийн байдал хэвийн, ханиалгасан шинж тэмдэгтэй байгаа мэдээллийг сумын эмнэлгээс өглөө.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zotsin:
amorsaihan ajilaa hiij tsadhgui bn
2021-03-19
anhnaasaa murunrvv awchirdag ni buruu sh dee .....
2021-03-19
зочин:
суманд нь эмчилээ, нааш цааш зөөх зардал чирэгдэл болоод олон хүнтөвлөрсөн аймгийн төвд эрсдэл үүсгэхээ боль
2021-03-19
anhnaasaa murunrvv awchirdag ni buruu sh dee .....