АН-ын сайд нарыг чөлөөлөх эсэхийг үдээс хойш шийднэ

img

Ардчилсан намаас хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан Засгийн газрын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Л.Болд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатарт танилцуулсан юм. Өчидөр өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийг нэгдүгэрэ сарын 20-ны өдөр хэлэлцээд үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжсэн тухайгаа танилцуулсан юм. Э.Бат-Үүл: Би байнгын хороон дээр цөөнх болсон үндсэн хуулийн 32 дугаар зүйлд сонгуулийн дүнгээр олонхи бослон нам Ерөнхий сайдаа нэр дэвшүүлж томилуулна. Аль нам нь олонхи болоогүй бол бусад намуудтай зөвшилцөж хамтарч Засгийн газраа байгуулж болно гэж заасан байгаа. МАН олонхи болсон атлаа АН-ыг хамтарч ажиллах санал тавьж гэрээ байгуулан Хамтарсан Засгийн газраа байгуулсан. Хамтарсан Засгийн гараас нэг нь гарсан бол гэрээний дагуу Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. Үндсэн хуультайгаа нийцүүлж яриачээ. Одоо олонхи Засийн газраа байгуулж Ерөнхий сайдаа томилох ёстой. Үүний эсэргүүцэж байгаа илэрхийлж би цөөнх болж байна. Ж.Сүхбаатар: Байнгын хороон дээр Э.Бат-Үүл гишүүн энэ асуудлыг тавьсан. Ерөнхий сайд Ерөнхийлөгчид асуудлаа танилцуулж зөвшилцсөн. Тэгэхээр Үндсэн хууль, хуулийн дагуу асуудлыг шийдүүлэхээр оруулж ирсэн. Д.Тэрбишдагва: Хамтарсан Засгийн газрын үйл ажилагааг анхнаас нь өнөөдрийг хүртэл буруу зөрүүг нь ярьж байгаа хүн, би. Явдаг зарчмаараа явж байна. АН-ын ҮЗХ-ны хурал дээр З.Энхболд гишүүн сайд нараа нэг бүрчлэн зогсоож байгаад тайлбар авсан. Хамтарч 3,6 жил болчихоод олонхийн шаардлагаар ажилласан. Олон зүйл хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн сайдуудыг ҮЗХ-ны хуралдаан дээр нэг гишүүн асууж болж байгаа бол сайдуудыг нэг бүрчлэн асууя. С.Эрдэнэ: Стандарт бус Засгийн газар хууль бусаар байгуулагдчихаад стандарт бусаар задарч байна. Илэн далагуй хэлэхэд хамтарсан нэрийн дор хариуцлагагүй, хуйвалддаг зарчмаар явж ирсэн. Үүнийг Засгийн газрын тэргүүн хүлээн зөвшөөрч байна уу.  АН-ын сайд нарын ажлыг Засгийн газар хэр дэмжиж байсан бэ? -С.Батболд: Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа 82 хувийн биелэлттэй байгаа.  Салбар болгон өөр өөрсдийн тайланг хийсэн. Эрүүл мэндийн салбарын мөрийн хөтөлбөр 91 хувьтай байна. Энэ мэтчилэн тайлан бэлтгэсэн байгаа. Хамтарсан Засийн газар чамгүй ажилласан. Дэлхийн эдийн засгийн хямралыг давж чадсан, зуд турхан давсан, эдийн засгийн өсөлт  нэмгдсэн. Эдийн засаг хямралын процесс дуусаагүй, давалгаа орж ирж байгааг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрсөн. Тиймээс амаргүй сорилт хүлээж байгаа. Засгийн газар хариуцлагатай явна. Бид хийнэ, эдийн засаг, улстөрийн хувьд хариуцлагатай ажиллана. Улстөрийн хувьд тогтвортой явж ирсэн. Одоо харин улстөрийн сонгууль шоунаас  улс орны тогтвортой байдал чухал шүү. Л.Гансүх: УИХ-ын гишүүдэд манай яамнаас 2008-2010 он хүртэлх яамныхаа тайланг гаргаж тараасан. Тэр тайланд 84 хувийн биелэлттэй байсан. Одоо 90 хувьд дөхөж яваа. 2008-2012 онд тавьсан мөрийн хөтөлбөрийн зорилт хангалттай биелэсэн гэж хэлмээр байна. С.Баярцогт: Өнгрсөн хугацааны ажилдаа сэтгэл хангалуун байна. Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөгөө эрс сайжруулсан 10 орны нэг болсон байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль баталсан, орон нутагт эрх мэдлийг шилжүүлсэн, ил тод байдлынхаа индексыг сайжруулсан. Интернэтээр иргэн бүр төсвийн ил тод байлыг хардаг болсон. С.Эрдэнэ: Эдийн засаг өссөн гэж  гоё сайхан үгээ болиоч. Иргэний, айлын гэрт орж байгаа өсөлтийг харахгүй байна. Ө.Энхтүвшин: Улс орны байдал хүнд, үнийн өсөлт их  байхад нэг ярьсан зүйлээ давтаж байхаар одоо шууд саналаа хурааж Засгийн газраа ажиллуулъя гэсэн санал тавъя гэсэн горимын санал гаргалаа. Уг саналын дагуу санал хураалт явуулсан ч гишүүд хүлээж авсангүй. Ингээд үдээс хойш 15 цагаас чуулганы хуралдааныг үргэлжлүүлэхээр болж завсарлалаа.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganbold:
Улс төрийн үзэл баримтлал, үнэт зүйлгүй монголын өнөөдрийн улс төрийн намуудын бодлогогүй, судалгаагүй үйл ажиллагаанаас шалтгаалж монгол орон хямарч, цаашлаад үндэсний аюулгүй байдалд аюул учрах түвшинд хүрээд байна. Авлигалд идэгдсэн олигархиудаар дүүрсэн байдал нь нэгэнт ил болж хурал дээрээ намын гишүүд нь дотроо бие биенийгээ идсэн уусан, авилгал авсан гэдгээрээ дуудалцаж байсныг ард түмэн санаж байгаа. Намуудын авлигалд идэгдсэн байдал нь монгол улсын тусгаар тогтнолд ч аюул учруулж мэдэх түвшинд хүрээд байна. Мэдээж намын бүх гишүүд нь олигархи биш. Харин олигархийн бүлэглэлүүд намыг фракц нэрээр хуваан тасдаж байгааг харж байгаа. Нам дотор фракц байна гэдэг өөрөө утгагүй бөгөөд хүн төрөлхтөнд байхгүй гаж үйлдэл. Нам гэдэг зорилготой, чиглэлтэй, үнэт зүйлтэй хүмүүсийн нэгдэл байдаг. Гэтэл нам дотор нь дахин хувааж фракц байгуулж яагаад ч байж болохгүй зүйл. Энэ бол монголын улс төрийн намуудын төлөвшилгүйг илтгэж байна. Хэрэв үнэхээр л нам дотроо өөр бодолтой, зорилготой хүмүүс байгаа бол намаасаа гарч бие даан нам байгуулах хэрэгтэй. Энэ бол байж болох асуудал. Өнөөдрийн монголын улс төрийн намуудын гишүүд, эрх баригчид “улс орон хөгжил цэцэглэлт” ярихаасаа илүү харин нам дотор нь “өөрсдийнхөө туссан хүнд өвчин”-өөсөө салах ёстой. Тэр нь олигархиуд. Энэ бол монголын улс төрийн намуудын хүнд өвчин. Тиймээс өвчнөөсөө салъя гэвэл “олигархи”-уудаасаа бүр мөсөн салах хэрэгтэй. Хэрэв үгүй гэвэл монгол орон бүр илүү хямарч эцэст нь намын гишүүд бүгд гэмт хэрэгтэн болох золгүй хувь тавилан угтах байх. АН- ч тэр, МАН-нь ч тэр ялгаагүй олигархиудын гарт дэндүү базагдаж, тэдгээрийн харцаар хөдөлж байгаа нь улс төрийн ойрын үеийн шийдлүүд болон үйл явдлуудаас харагдлаа. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэсэн эртний үг бий. Юманд ээлж дараалал гэж байдаг. Аливаа зүйлд хэм хэмжээ байдаг. Монгол гэдэг энэхүү 2,7 сая иргэний хувь заяаг хариуцаж буй төрд гарчихаад өөрийн компани мэт аашлан гадаадаас зээл, тусламж нэрээр авлигал авч хэмжээ, хязгааргүй баяжиж байгаагийнхаа төлөө хариуцлага хүлээх цаг ирнэ. Монгол орны баялаг өнөөдөр гадагшаа цаг минут бүрээр хэмжигдэн урсаж байгааг бүгд мэдэж байгаа. Энэ байдал удаан үргэлжилвэл цаад тал нь 5 жилийн дараа гэхэд монгол орон хоосон эзгүй газар болон хувирах болно. Ийм харамсалтай байдалд нэг талаар хүргэхгүйн тулд нөгөө талаар эрхэм гишүүд өөрсдийгөө гэмт хэрэгтэн болгочихгүйн тулд өнөөдөр шийдэл гаргахаас өөр гарц үлдсэнгүй. Монгол орон сайхан болно, удахгүй хөгжиж цэцэглэнэ гэх үгнүүд чинь ард түмний чихэнд худал хуурмаг, амьгүй сонсогдож байна. Тиймээс энд юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр үнэхээр улс орны хөгжлийн төлөө явж, өнөөдрийн шударга бус байдлыг арилгахыг хүсэж байгаа бол юуны урьд нам доторхи “олигархи” гэдэг хүнд өвчнөө эдгээхээс эхлэх ёстой. Луйварчин, олигархиуд байгааг ард түмэн ч гэсэн сайн мэдэж байгаа. Их Хурлын чуулган дээр улайм цайм гадаадын эрх ашгийг хамгаалж байгаа хүмүүс ч байна. Монгол хүн гадаадын хүн хоёрт тэнцүү хандах ёстой хэмээн эрхэм гишүүд ярьж байхыг сонслоо. Яагаад гадаад хүний эрх ашгийг үхэн хатан хамгаалаад байгааг тэднээс асуух хэрэгтэй. Монголын төр зөвхөн монгол хүний төлөө байх ёстой. Тиймээс монгол хүнд ямар ашигтай вэ гэдгийг л гол шалгуур болгох ёстой. Монгол улсын засгийн газар “Айвенхо Майнз компаний засгийн газар” хэмээн Р.Амаржаргал гишүүний хэлсэн худлаа биш гэдгийг бид өнөөдөр харж байгаа. Эх орноо ч худалдахаас буцахгүй болсон олигархиасаа хурдан салах нь намын гишүүдэд өлзийтэй. Хэрхэн яаж олигархиудаасаа салах вэ гэхээр нэгдүгээр арга: нам доторхи авлигалд идэгдсэн олигархиудаа намаасаа хөөж гаргах. Хэн хэн гадаадынхантай нийлэн эх орныхоо эрх ашгийг улан доороо гишгэж, ард түмний баялгийг гадагш нь зөөж байгааг намын гишүүд дотроо мэдэж байгаа. Тиймээс хамгийн түрүүнд тэдгээр луйварчдаасаа салах ёстой. Хэрэв нэгдүгээр арга боломжгүй гэвэл хоёрдугаар арга байна: энэ нь нам доторхи эрүүл, цэвэр хүмүүс нь салж шинэ нам байгуулж ажиллах. Энэ хоёр аргын аль нэгийг сонгон хэрэгжүүлж болох юм. Хэрэв үгүй энэ аргаараа цааш үргэлжүүллье гэвэл монгол орон ч доройтож, намын цаашдын хувь тавилан хэцүүдэх болно. Эх орноосоо урвагчдад төмөр торон хаалгатай бетонон шоронгын хүйтэн шалан дээр өтлөх насаа өнгөрөөж, үр хүүхдэдээ гай авчирах хувь тавилан хүлээж байна. Тиймээс намууд олигархиасаа хурдан салах нь өөрсдөд нь өлзийтэй.
2012-01-20
bn:
deerhi mal-d chi yugaa demiireed bna aaa???? yumnii une buuh yostoi, ard tumen ch temtsej bna, cham shig maliig duujleh bno....
2012-01-20
uniin usult yaahav dee, zugeer sh dee, bolj l bna, dahiad buur ih usuh heregtei.
2012-01-20