Германы улс төрчид Оросын вакцин ашиглахыг уриалжээ

img

Германы мужуудын захирагч нар тус улс дахь цар тахалтай тэмцэхийн тулд Оросын вакциныг ашиглахыг уриалжээ. 

 

"Олдож л байвал ямар ч вакцин хэрэгтэй байна" хэмээн Берлиний эрх баригч бургомистр Михаэль Мюллер ХБНГУ-ын мужуудын сайд нарын зөвлөгөөний дараа мэдэгдсэн байна. 

 

АстраЗенека вакцин ашиглахтай холбоотой асуудал гарсан, вакцины хангамж муу зэргээс Германд вакцинжуулалт удаашралтай явж байгаа тул ийм санал гаргажээ. Мюллерийн өгүүлснээр Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляейнтай энэ сэдвээр зөвлөлдсөн бөгөөд Европын холбоонд Оросын вакциныг бүртгэсний дараа энэ вакциныг ашиглахыг уриалсан гэнэ. 

 

"Бидэнд "Спутник V" вакцин ашиглах боломж гарч ирвэл бид ийм боломжийг ашиглана" хэмээн Мюллер өгүүлжээ.

 

Түүний энэ мэдэгдлийг Баварын Ерөнхий сайд Маркус Зёдер ч дэмжсэн талаар DW мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOCHIN:
DELHII DEER HAMGIIN IH UHAANTAI TIIM ULSIIN TOOND GERMANI ,JAPAN IZRAILI ULSUUD TARHINIIHAA BAGTAAMJAAR DEEGUURT ORDOG. TED OROSIIN VAKCINIIG SONGJ.MANAI ERUNHIILUGCH OROSIIN VACTCINIIG MONGOLD UILDVERLEH SANAL TAVIJ....ZUV L BNASHDEE...
2021-03-19