ШУУД: 160 хүний шинжилгээнд халдвар илэрлээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.19/ хийлээ. 

 

ХӨСҮТ-ийн  Дэд захирал Э.Тэмүүлэн: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 20 лабораторид нийт 24 482 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 160 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 4658 боллоо. Шинэ батлагдсан тохиолдлууд бүгд дотоодод бүртгэгдсэн.  Тодруулбал, 141 тохиолдол нь ойрын хавьтал байгаа бол 19 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж буй хүмүүсийн оршин суугаа байршлыг танилцуулбал,

 

  • Баянзүрх дүүргийн 4, 14,26 дугаар хороо 

  • Баянгол дүүргийн 7 дугаар хороо

  • Сүхбаатар дүүргийн 11,12 дугаар хороо 

  • Сонгинохайрхан дүүргийн 3,8,25 37 дугаар хороо 

  • Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо тус тус байна. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 84 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3296 болж байна. Өнөөдрийн байдлаар 1284 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 1138 хүн хөнгөн, хүндэвтэр 136, хүнд 7, маш хүнд 3 хүн байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сумьяабазар, Амарсайхан хоёр болгож өгч байна даа. Одоо яах уу?
2021-03-20
Хайртай хүмүүсээ, өөрийгөө амьд байлгах хүсэл байвал 2 л зам байгаа: 1. Вакцин хийлгэх 2. Дэглэм барих. Дэлхийн 220 орны жишиг. Вакцин битгий хийлгэх хэрэггүй гэж уриалж байгаа хүмүүс бол хорлон сүүтгэгч нар!
2021-03-20
ZOCHIN:
ER N BOL MONGOLCHUDIIN ARCHAAGUI N L ENESHDEE.ARHIDANA ,ELDEV SHOUND DURTAI , ZUVHUN HAR AMIA L AVAAD YVJ CHADDAGGUIN L HA GAISHDEE....DEEREES N TUR ZASAG N IRGED EE HURDAN UVCHIN TUSGAAD UHUULEED GAZAR YUGII N ZARAAD IDEH SONIRHOL DEER L MONGOLIIN UNUUGIIN AMDRAL ORSHIN TOGTOJIINODOO... MUHUJIINUDUU...MAN AN HOERIIN GAIGAAR SAIHAN MONGOL HUMUUS MINI NUDEN DEER MINI ALSUURHAN USTAJIINADAA.....
2021-03-19
Корона тараагч Амарсайхан огцор:
Үнэхээр хэлэх үг алга. Огцор
2021-03-19
Корона тараагч Амарсайхан огцор:
Үнэхээр хэлэх үг алга. Огцор
2021-03-19
Вакцин хийлгэснээр та туссан ч зовиур баагтай тусах болно
2021-03-19
Иргэн:
Өдөрт 160, 10 хоногт 1600, 30 хоногт 4800, 4 сард 19200. Тархалт маш хурдатай явагдаж байна. 4 сарын дараа энэ тоо үүнээс өдөр гарна. Маска зүү, гадуур битгийн яв, ЗГ хорио цээрээ зарлана уу!
2021-03-19
хүрол:
харин тийм бнлээ шүү вакцин хийлгээд хэрэггүй ээ хүмүүсээ с витамин, D3 , аспиринаа сайн уу , сайн дархлаатай бай тэгээл болно . вакцин гэгч хорийг биедээ шингээх огт хэрэггүй
2021-03-19
Солонгост вакцин хийлгээд 2 долоо хоногийн дараа корона туссан хүн байна. Вакцин найдваргүй
2021-03-19
Вакцин хийлгэснээр та туссан ч зовиур баагтай тусах болно
хүрол:
харин тийм бнлээ шүү вакцин хийлгээд хэрэггүй ээ хүмүүсээ с витамин, D3 , аспиринаа сайн уу , сайн дархлаатай бай тэгээл болно . вакцин гэгч хорийг биедээ шингээх огт хэрэггүй