Улсын хэмжээнд нийт 171 949 хүн дархлаажуулалтад хамрагджээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.19/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан: 

 

-Нийслэлийн хэмжээнд 43 цэгт 106 багийн 743 ажилтан ажиллаж 16063 хүнийг дархлаажуулсан байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд нийт 171535 хүнийг вакцинжуулжээ. Тодруулбал, 

 

  • Худалдааны байгууллагын 31513 

  • ЕБС-ийн багш, ажилчид  25731

  • Төрийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан 22774

  • Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан 11403 тус тус хамрагджээ. 

 

Мөн Уул уурхай хүнд үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа жолооч, ажилтнуудыг Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Цогтцэций зэрэг суманд вакцинжуулж байна. Улсын хэмжээнд нийт 171 949 хүн дархлаажуулалтад хамрагджээ. 

 

Дэлхий дахинаа  коронавирусийн эсрэг вакцин гаргаж авахаар 265 эмнэлзүйн  туршил судалгаа хийж байгаагаас хамгийн багадаа нэг улсад 13 вакцин хэрэглээнд нэвтэрчээ. Үүнээс есөн вакциныг яаралтай горимоор ашиглах зөвшөөрлийг ДЭМБ-аас  олгосон. Одоогоор бусад вакциныг бүртгэн авч, шалгах ажил үргэлжилж байна.Одоогоор нийт 141 улсад 326 сая 858 мянга 656 тун вакцин хийгджээ. 

 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ