Дэлхийн усны өдрөөр ЕБС-иудад зөв зохистой хэрэглээний талаар цахим хичээл орно

img

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэдэг. Энэ өдөрт зориулан ОСНААУГ-аас ЕБС-уудад цахим хичээл орохоор төлөвлөжээ. 

 

 

Монгол Улсын хувьд цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т жагсдаг бөгөөд усны нөөц багатай улс орны тоонд багтдаг аж. Хэрэглээний усныхаа 80 гаруй хувийг газар доорх усаар хангадаг тул газрын гүн дэх усны нөөц экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жил үргэлжилж байж сэргээгддэг байна.

 

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 4200 нийтийн орон сууц байдаг бөгөөд үүний 50 хувийг ОСНААУГ дангаараа хариуцан ажиллаж, 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан дуудлага хүлээн авч, мэдээлэл зөвлөгөө өгөх, иргэдэд хүрч үйлчлэх ажлыг хийж хэрэгжүүлж байна.

 

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан тус газраас БХБЯ, БХТ-тэй хамтран нээлттэй хаалганы өдрийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан ЕБС-ийн сурагчдад усны хэрэглээтэй холбоотой цахим хичээлийг заахаар болжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ