Нойр сайн авахад туслах бүтээгдэхүүнүүдийг эмч нар зөвлөжээ

Хоол судлаач эмч нар зөв хооллож, сайтар унтаж амрах зөвлөгөө өгснийг Tatler сэтгүүлийн Хонконгийн хувилбарт нийтэлжээ.
Шинжээчийн өгүүлснээр унтахын өмнө их идэж болохгүй гэнэ. Тэр дундаа илчлэг ихтэй эсвэл хурц хоол идэж болохгүйг зөвлөжээ. Мөн согтууруулах ундаа, кофе, цай болон кофеины агууламжтай бусад өтгөн ундаанаас татгалзах хэрэгтэй аж. Хэдийгээр цатгалан унтаж болохгүй ч мөн өлөн байж болохгүй хэмээн сануулсан байна. Тиймээс орой өлсвөл жимс, тослоггүй тараг, сүү уухыг хоол судлаач эмч зөвлөжээ.
Эмчийн өгүүлснээр хүмүүс триптофан агуулсан тэр дундаа сүү, цацагт хяруул, тахиа, загас, өндөг, самар, бяслаг идсэний дараа хурдан унтаж, мөн нойр удаан үргэлжилдэг гэнэ. Түүнчлэн сайтар унтаж амрахад селен агуулсан хүнс хэрэглэх нь тустай бөгөөд мах, далайн бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн болон самарт энэ бодис агуулагддаг юм байна.
Эмчийн зөвлөснөөр, оройд киви идвэл хурдан унтаж, шөнө ойр ойрхон сэрэхгүй, бат бөх унтаж амардаг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ