Америк бизнесмен ганц л асуултын хариуг мэдэхийн тулд 1 сая доллар зарцуулна

АНУ-ын Лос-Анжелесын бизнесмен Роберт Бигелоу зочид буудлын болон агаар сансрын бизнес амжиттай эрхэлж яваа нэгэн. Тэрбээр өнгөрсөн оны зун "Ухамсрыг судлах хүрээлэн" нэртэй өөр нэг төслийг эхлүүлжээ.
Тэрбээр төслүүдээ орлого олох зорилгоор биш гагцхүү хувийн сонирхлын үндсэн дээр хэрэгжүүлдэг гэнэ.Роберт бусад соёл иргэншлийн оршихуйн талаар үргэлж сонирхдог байсан аж. Нэгэн удаа тэрбээр гэр бүлээрээ машинтай явж байгаад гэрэлтсэн объекттэй таарчээ. Энэ объектоос гарсан гэрэл жолоочийг гялбуулж, гэр бүлийн гишүүдийг ихэд айлгасан гэнэ.
Робертын гэр бүлийнхэн ихэд айж сандарсан тул цаашид энэ үзсэн харснаа огт дурсахгүй байхаар шийджээ. Тухайн үед Роберт хүүхэд байсан бөгөөд үлдсэн амьдралдаа ер бусын зүйлсийг сонирхон татагдах болсон гэнэ.
Түүний байгуулсан хүрээлэн хорт хавдраар таалал төгссөн эхнэрийнх нь үхэлтэй холбоотой аж. Судалгааны төвийн зорилт нь ухамсрыг судлах явдал бөгөөд хүн нас барсны дараа ухамсар хэрхэн оршдог талаарх асуудлыг судалдаг гэнэ.
Харин 2021 оны хоёрдугаар сард Роберт үхлийн дараа амьдрал бий эсэхийг мэдэх зорилгоор уралдаан зарлажээ. Энэ уралдаанд мэдрэл судлал болон сэтгэл судлалын салбарт эрдэм шинжилгээний цол зэрэгтэй хүссэн хүн бүр оролцох боломжтой гэнэ.
Уралдаанд оролцогч нь үхлийн дараа хүний ухамсрыг хадгалж үлдэх боломжийн талаарх сэдвээр 25 000 үгтэй нийтлэл бичих бөгөөд тэргүүн байрыг эзэлсэн хүн 500 мянга, хоёрдугаар байр 300 мянга, гуравдугаар байр эзэлсэн бол 150 мянган ам.долларын шагнал хүртэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ