ШУУД: Шинээр нэмэгдсэн 148 тохиолдлын тав нь Хөвсгөл, бусад нь Улаанбаатарт бүртгэгджээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 16 лабораторид 15,293 шинжилгээ хийхэд 148 тохиолдол шинээр нэмэгдлээ. Харин 55 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 3351 боллоо.
Шинээр нэмэгдсэн 148 тохиолдлын 143 нь Улаанбаатар хотод, харин тав нь Хөвсгөл аймагт бүртгэгджээ.
Дархлаажуулалтад өдөрт 20-24 мянган хүнийг хамруулж байгаа юм аж.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ