Хөвсгөл аймагт батлагдсан тохиолдол 15 боллоо

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд батлагдсан тохиолдол 15 боллоо. Анхны тохиолдолын ойрын болон дам хавьтлуудын 344 хүнд тандалтын зорилгоор хийсэн PCR шинжилгээгээр гурван хүний хариу эерэг гарч, халдвартай нь батлагджээ.
Цэцэрлэг суманд тусгаарлан эмчлэх эмнэлгийг байгуулж, Ковид-19 халдварын батлагдсан 5 тохиолдлыг 1 эмч, 1 сувилагч, 1 үйлчлэгч гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй баг томилогдон эмчилж байна. Цэцэрлэг суманд батлагдсан нийт тохиолдлуудын ойрын хавьтал 381, дам хавьтал 944 хүнийг илрүүлэн хяналтанд авчээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ