Аржанчивлан рашаан сувиллын зургаан ажилтнаас ковид илэрлээ

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Аржанчивлан рашаан сувилалд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Тус рашаан сувилалд энэ сарын 08-нд амарсан Улаанбаатар хотын иргэний хоёр дахь шинжилгээний хариу эерэг гарч, халдвартай нь батлагджээ. Үүнтэй холбогдуулан Аржанчивлан рашаан сувиллын 35 ажилтнаас PCR-ийн шинжилгээ авсан байна. Шинжилгээгээр зургаан хүний хариу эерэг гарч, батлагджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ