Шинээр илэрсэн 170 тохиолдлын 10 халдварын эх уурхай тодорхойгүй байна
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 18 лабораторид 9520 шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр ковид-19-ийн 170 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 4976 боллоо. Энэ хугацаанд 126 хүн эмчлэгдэж, эдгэрсэн байна. Нийт эдгэрсэн хүний тоо 3477 болов.
Шинээр илэрсэн тохиолдлын 168 нь Улаанбаатар хотод, хоёр нь Төв аймагт бүртгэгдлээ. Нийт 170 тохиолдлын
-160 нь ойрын хавьтал
-10 нь халдварын эх уурхай нь тодорхойлж байна. Тэд Баянзүрх дүүргийн 23-р хороо, Баянгол дүүргийн 1-хороо, Сонгинохайрхан дүүргийн 3, 18, 25, 34, 39 дүгээр хорооноос эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ