Улаанбаатарын таван хүний нэг нь вакцины эхний тунг хийлгэжээ

Коронавирусын дархлаажуулалтын ажил Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт үргэлжилж буй. Нийслэлд 40 цэгт 105 багийн 729 ажилтан өчигдөр 13 209 хүнийг дархлаажуулаад байна. Нийтдээ 204 000 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр Улаанбаатар хотын таван хүн тутмын нэг нь коронавирусын эсрэг дархлаажуулалтын анхны тунд хамрагдав.
Харин Өмнөговь аймгийн 10 суманд нийт 2096 хүнийг дархлаажуулаад байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ