Путин, Шойгу нар Сибирийн тайгад зугаалав

Оросын Ерөнхийлөгч болон Батлан хамгаалахын сайд Сибирийн тайгад амралтаа өгүүлсэн талаар "Россия 24" мэдээлжээ.
Путин, Шойгу нар тайгаар зугаалан, дүүжин гүүрээр гарч, ойн зэрлэг амьтдыг дурандсан гэнэ. Түүнчлэн Шойгу Ерөнхийлөгч Путинд урланага үзүүлсэн бөгөөд энд Шойгу хуурай моднуудыг боловсруулан, модон эдлэл хийдэг гэнэ. Ихэвчлэн модны ур, төрөл бүрийн хэлбэртэй модны мөчирийг бага зэрэг засаж, янзлан бүтээлээ туурвидаг гэнэ.
Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын өгүүлснээр, Путин энэ тайгад нэг бус удаа ирж ховорхон амралтын өдрүүдээ өнгөрүүлж байсан гэнэ. Мөн 2019 онд Путин төрсөн өдрөөсөө өмнөхөн Тувад очиж Шойгутай хамт ууланд авирч, мөөг түүж байсан аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ