Завхан аймгийн Шилүүстэй сум "Ногоон бүс" боллоо

Завхан аймгийн ачаа тээврийн жолооч С, Д нарыг Улаанбаатар хотод байх хугацаанд нь буюу 2021 оны III сарын 19-ний өдөр PCR шинжилгээний хариу нь “эерэг” гарч ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Жолооч С нь III сарын 12-ны өдөр, Д нь III сарын 14-ний өдөр Улаанбаатар хот руу тээвэр хийсэн бөгөөд III сарын 17-ны өдөр өгсөн PCR шинжилгээний хариугаар халдвар авсан болох нь батлагдсан. Тэдний ойрын хавьтлын 53 иргэний PCR шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарлаа.
Шилүүстэй суманд эмчлүүлж байсан коронавирусний халдвартай 4 иргэн эдгэрч өнөөдөр гэрийн тусгаарлалтад шилжиж байна. Ингэснээр Шилүүстэй сум "Ногоон бүс" боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ