Монгол Улсад 128886 Казах угсаатан байна

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Казах түмний баярын өдөр өнөөдөр тохиож байна. Наурыз буюу Нарны баяр нь казахуудын өвлийг өнтэй давсны баяр юм. 
 

Наурызын баярын өглөө казах эрчүүд гартаа хүрз, жоотуу авч гол горхи, булгийн эхийг нээж, мод, цэцэг суулгадаг уламжлалтай бол эмэгтэйчүүд сүү цагаа, идээ ундааныхаа дээжийг барьж нар мандахад мэндчилдэг байжээ. Казахын ард түмэн Наурыз тохиож буй энэ өдрийг “Улыстын Улы Күны” гэж нэрлэдэг нь нийтээрээ хүндэтгэх тэнгэрийн ивээлт өдөр буюу “Зон олны алдарт өдөр” гэсэн утга илэрхийлдэг юм байна.

 

Энэ өдрийн зоогийн орцонд заавал долоон төрлийн хоолны бүтээгдэхүүн орсон байх учиртай аж.  Үүнд ус, мах, давс, гурил, үр тарианы төрөл, сүү, өөх тос болно. Эдгээр долоон бүтээгдэхүүн амьдралын доорх долоон өнгө, утгыг илэрхийлдэг гэж үздэг аж. Баяр баясгалан, аз жаргал, амьдралын ухаан, эрүүл мэнд, эд баялаг, өсөлт хөгжилт, асран хамгаалах юм. Түүнчлэн заншил ёсоор ахан дүүс, найз нөхөд, танил хүмүүс нэг нэгнийдээ зочилж, наурызын шөлийг цадталаа идэх ёстой. Үүний учир нь жилийн турш гэдэс өлсөхгүй, цатгалан амьдрахыг бэлэгшээдэг. 

 

Наурызыг 2009 оны есдүгээр сарын 30-нд ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өвийн материалын бус төрөлд дэлхийн бусад 76 төрлийн хамт бүртгэн авчээ. 2010 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн НҮБ-ын Ерөнхий чуулганы 64 дүгээр хуралдаанаар “Наурызыг Олон улсын өдөр” хэмээн тунхаглаж тогтоол гаргасан байна. Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурыз баярыг өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг юм байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Үндэсний статистикийн хорооноос өгсөн мэдээллээр Монгол Улсын нийт хүн амын 3.9 хувь нь буюу 128 886 Казах угсаатан байна.

 

Монгол Улсын харьяат Казах угсаатнуудын 64 345 нь эрэгтэй, 64 541 нь эмэгтэй. Какахууд баруун бүсийн хүн амын 26.5 хувийг эзэлдэг. Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг болон Улаанбаатар хотод ихэвчлэн оршин суудаг.

 

Баян-Өлгий аймагт нийт Казах иргэдийн 77.1 хувь нь амьдарч байна. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
2023-02-22
Жамух:
Ихэнх нь дунган Киргиз уйгарчууд
2023-02-17