ШУУД: Сүүлийн 24 цагийн хугацаанд 210 хүний шинжилгээнд халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.22/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 16 лабораторид нийт 10049 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 210 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 5186 боллоо. Тодруулбал, 206 тохиолдол нь Улаанбаатар хотод, Хөвсгөл аймагт гурван тохиолдол, нэг тохиолдол нь зөөвөрлөгдсөн байна. Шинээр батлагдсан тохиолдлуудын 185 хүн нь ойрын хавьтал, 25 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байгаа. Халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж буй хүмүүсийн оршин суугаа байршлыг танилцуулбал,
-
Баянзүрх дүүргийн 5, 11,15 дугаар хороо
-
Баянгол дүүргийн 4,5,11,20,24,25 дугаар хороо
-
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо
-
Сонгинохайрхан дүүргийн 9,14,26 дугаар хороо
-
Хан-Уул дүүргийн 1,11,17,18 дугаар хороо тус тус байна.
-
Чингэлтэй дүүргийн 5,17 дугаар хороо
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ