Монгол Улсын хэмжээнд нийт 209278 хүнийг дархлаажуулжээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.22/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан: 

 

-Өчигдөр нийслэлийн хэмжээнд 10 цэгт 14 багийн 110 эмч, ажилтан ажиллаж 3829 хүнийг дархлаажуулсан. Ингэснээр Улаанбаатар хотод нийт 205844 хүнийг вакцинжуулжээ. Мөн  Өмнөговь аймгийн долоон суманд 1337 хүнийг дархлаажуулалтад хамруулснаар нийт 3434 болжээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт 209278 хүнийг вакцинжуулсан байна. 

 

Өнөөдөр нийслэлд 40 цэгт  104 багийн 732 эмч, ажилтан ажиллаж 11280 хүнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. 

 

М.Насан 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ