ШУУД: Дуучин Д.Болд ирж уулзсан учир эрэн сурвалжлах ажлыг зогсоосон

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс сураггүй болсон гэх дуучин Д.Болдын талаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:
-Эрэн сурвалжлах үйл ажиллагаа нь иргэний гомдол, шүүхийн захирамж, эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлах зэрэг зүйлээр Цагдаагийн байгууллагаас хуулиар хүлээсэн үүргийн дагуу зохион байгуулдаг.
Дуучин Д.Болдын хувьд Хан-Уул дүүргийн шүүхээс иргэний журмаар нэхэмжлэлтэй учир цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлах ажлыг даалгасан. Журмын дагуу шүүхээс тухайн хариуцагчийг оршин суугаа хаягтаа байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулдаг. Энэ дагуу Хан-Уул дүүргийн шүүхээс цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлахыг даалгасан. Энэ асуудалтай холбоотой дуучин Д.Болд ирж уулзсан учир эрэн сурвалжлах ажлыг зогсоосон.
Замын цагдаагийн энгэрийн камерын бичлэг цацагдсан тухайд цагдаагийн байгууллага дотоод үйл ажиллагааныхаа журмын хүрээнд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид бүгд энгэрийн камер ашигладаг. Цагдаагийн ажилтны энгэрийн камерын бичлэг цацагдсан эсэх тухай асуудлаар ЦЕГ-аас хяналт шалгалт хийж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ