KYODO: Ёкозуна Даваажаргал мэс засалд оржээ

img

Хаврын тэмцээнд өвдөгний гэмтлээс болж оролцож чадаагүй Ёкозуна Хакухо өвдөгний мэс засалд орсон талаар ням гарагт эх сурвалж мэдээлсэн хэмээн Японы Kyodo агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 36 настай, Монголын их аварга өнгөрсөн баасан гарагт Токиогийн эмнэлэгт мэс засал хийлгүүлсэн байна. 

 

Түүнийг хоёр сар тэнхэрснийхээ дараа дэвжээндээ эргэн ирнэ гэж эх сурвалж мэдээлсэн бөгөөд Токиод болох тавдугаар сарын тэмцээнийг алгасч, Айти мужид болох долдугаар сарын 4-18-ны хооронд явагдах  Dolphins Arena-д эргэн ирж магадгүй гэнэ. 


Хакухо Даваажаргал коронавирусийн шинжилгээ нь эерэг гарсны улмаас  шинэ жилийн барилдаан зэрэг нийт таван башёг өнжсөн юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Японы Сумогийн холбоо Хакухо Даваажаргал болон ёкозуна Какурю нарт удаа дараа башё өнжсөнийх нь төлөө албан ёсоор сануулга өгч байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ