Коронавирусийн халдвар туссан хүнд дунджаар дөрвөн сая төгрөгийн эмчилгээ хийж байна

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.22/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн  Дэд захирал Э.Тэмүүлэн,  ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Халдвар авсан иргэдэд найман сая төгрөгийн эмчилгээ хийж байгаа гэсэн мэдээлэл байсан. Одоогийн байдлаар  хэдэн  төгрөгийн эмчилгээ хийж байгаа вэ?

 

ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр: 

 

-Одоогийн байдлаар найман сая төгрөгийн эмчилгээ байхгүй. Энэ тоо өмнө нь яригдсан. Тухайн үед ямар байсныг мэдэхгүй байна. Хөнгөн, хүнд, маш хүнд гэсэн хүмүүсийг эмчилж байгаа. Эмчилгээ бүр тусдаа байдаг. Эмч нар хоол цай өгөхөд хүртэл нэг удаагийн хувцас сольж өмсдөг. Тухайн газар ажиллаж байгаа эмч нарын тоо, бусад үйлчилгээ, витамин С,D зэрэг нэг хүнд 100,200 сая төгрөгийн эмчилгээ хийх ч тохиолдол бий. Зарим хүнд 1,2 сая төгрөгийн эмчилгээ хийх ч тохиолдол байдаг. Эдгээрийг нэгтгээд нэг хүний эмчилгээний дундаж зардлыг тооцож гаргадаг. Сүүлийн үед 4 орчим сая төгрөгийн эмчилгээ хийгдэж байгаа гэсэн мэдээлэл байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЯАРМАГТ ХОРИГДОЖ БАЙГАА ХӨНГӨН ХЭЛБЭРИЙН ХУУРАМЧ КОРОНОНУУД ҮХСЭН АЦНЫХ НЬ 4-Н САЯЫН ЭМЧИЛГЭЭ БАЙХАВ ДЭЭ.
2021-03-22